
ӨГӨӨМЖ АРХАД · АЖЛЫН БАЙР
Өгөөмж Архад ХХК-ийн нээлттэй ажлын байртай танилцаж, манай багт нэгдэх боломжоо эхлүүлээрэй.
Худалдаа, борлуулалт
Худалдааны төлөөлөгч /Хувьдаа машинтай/
3,500,000-4,000,000₮
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
- 1. Захиалга авах
- Хариуцсан маршрутын дагуу харилцагчдад биечлэн очиж захиалга авах
- Захиалга авах харилцагчийн лангуу тавиурын зургийг авч, смарт программд захиалгын хамт илгээх
- Харилцагчийн борлуулалтын чадамж, тавиурын багтаамж, эргэлт болон улирлын зохицуулалтад үндэслэн зөв захиалга төлөвлөх ба буцаалтыг 0.8%-д барьж ажиллахыг тооцоолох
- Харилцагчаас авах захиалгыг өмнөх өдөр нь 13:00 цагт авч дууссан байна
- 2. Гэрээ хэлэлцээр хийх, харилцагчийг нэмэгдүүлэх
- Одоогийн харилцагчдын борлуулалтыг өсгөх шинэ боломж, өрөлт сайжруулах, хямдрал урамшууллын санал боловсруулах
- Харилцагч байгууллага болон хамтран ажиллагч байгууллагатай гэрээ хэлэлцээр хийх /Зээлийн гэрээ/
- Шинэ бүтээгдэхүүнийг харилцагчид байршуулах, нутагшуулах ажлыг зохион байгуулах
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Борлуулалт, түгээлтийн үндсэн чиг үүргийн хүрээнд 3-с дээш жил ажилласан туршлагатай.